Хоол зүйн шинжлэх ухаан тэжээллэг хүнсээр биеээ тэтгэж өөрийн биеээ дотроос нь эмчилж гэрэлтүүлээрэй
Цэцэгт байцаа нь кето болон бага цардуултай дэглэм барьдаг хүмүүст хамгийн тохиромжтой гайхамшигт ногоонуудын нэг.
Нэг аяга байцаанд ердөө 2.6 грамм нүүрс ус агуулагддаг бөгөөд үүний 1.4 грамм нь эслэг учраас цэвэр нүүрс ус нь ердөө 1.2 грамм байдаг.
Түүнээс гадна, цэцэгт байцаа нь маш их хэмжээний эслэг, эрдэс бодис болон витаминаар баялаг. Ялангуяа В бүлгийн витамин, С витамин, Е витамин, К1 витамин маш элбэг. Мөн эрдэс бодис, микро элементүүдийг агуулдаг бөгөөд ялангуяа манган хэмээх хүчтэй антиоксидант ихээр агуулдаг учраас хорт хавдраас сэргийлэх, эрүүл мэндийг дэмжих гээд тоолшгүй их ашиг тусыг танд өгч чадна.