5 минутын дотор өөртөө бэлдэж болох амархан амин дэмээр баялаг амтат смүүтинүүд
Амин дэм, Антиоксидант мөн Омего-3 аар маш баялаг энэ смүүти таны цусан дахь чихрийн хэмжээг огтхон ч өсгөхгүй.Арьсны бүх төрлийн өрөвслийг дарж таныг толигор цэвэрхэн арьстай болгох болно.
Өөрт боломжтой үрээр смүүтийгээ баяжуулж ууснаар ходоодны ашигт бактериа үржүүлэхээс гадна биед авах амин дэмийг хэд дахин үржүүлж болдог.
Та үс болон арьсны эрүүл байдлыг дэмжихийн тулд коллаген гаргалтаа дэмжих нь зайлшгүй шаардлагатай. Таны идсэн уусан зүйл болгон колаген болж биед шингэж чаддаггүй харин Ц , Е зэрэг витаминаар болон Омега-3 баялаг энэ смүүти таны хүнсний биологийн үнэлгээг нэмж коллагеныг нэгтгэж өгөх болно.
"Коллаген нь арьс, яс, холбогч эдэд бүтэц, бат бөх байдал, уян хатан чанарыг хангадаг уураг юм. Энэ уураг таны биед элбэг байх нь үс, арьс, хумсыг эрүүл, толигор байлгахад тусалдаг. Хар буурцаг нь уураг, амин хүчил, төмөр, биотин зэргээр баялаг бөгөөд энэ нь үсний ургалтыг дэмжих, үсийг бэхжүүлэх, үс уналтаас сэргийлэхэд тустай. Хар гүнжидийн үр нь зэс болон антиоксидантаар баялаг бөгөөд байгалийн үсний өнгийг сэргээж, цагаан үснээс сэргийлэхэд нөлөөлдөг."